Монголбанк: Инфляц 2022 оны сүүлийн хагаст тогтворжихоор байна

Дэлхий нийтээр 2021 оны турш бараа үйлчилгээний үнийн өсөлт эрчимжиж,  инфляцын түвшин олон улс оронд төв банкны зорилтот түвшнээс даваад байна. Үүнд хөгжсөн болон хөгжиж буй орнууд дахь эдийн засгийн идэвхжил, хүнсний бүтээгдэхүүн, нефть болон бусад түүхий эдийн үнийн өсөлт, үйлдвэрлэлийн орц болдог завсрын бараа бүтээгдэхүүний хомсдол, тээвэр ложистикийн гацаа зэрэг олон хүчин зүйлс нөлөөлөв. Нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт инфляцыг өсгөх үед төв банкны бодлогын хэрэгслээр хариу үйлдэл үзүүлэх нь шийдэл болохгүй бөгөөд эдийн засгийн сэргэлтийг сааруулах эрсдэлтэй тул мөнгөний бодлогоор хариу үйлдэл хийхээс зайлсхийж байна.     Монгол Улсад хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляц 2021 оны 9-р сард улсын … Continue reading Монголбанк: Инфляц 2022 оны сүүлийн хагаст тогтворжихоор байна